Цаг үеийн мэдээ

Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ үргэлжилж байна. Өчигдөр эрэгтэй 57, 74, 92 кг-ын жингийн барилдаанууд болж эрэгтэй 57 кг-д З.Занабазар хүрэл медаль хүртлээ. 1/8 финалд Туркийн  Мухамет Каравушийг цэвэр ялж, 1/4 финалд чансааг тэргүүлэгч АНУ-ын Томас Гилманд 1:5 ялагдсан байна. Хүрэл медалийн төлөө Хятадын Wanhao ZOU-той барилдаж, З.Занабазар цэвэр дарж, дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ.