Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 37 тохиолдол батлагджээ.

Үүнээс 20 нь Улаанбаатарт, 17 нь орон нутагт буюу Архангай аймагт 1, Өмнөговьд 15, Увс аймагт 1 тохиолдол бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 982,551 боллоо.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 91 хүн эдгэрч, халдвар аваад эдгэрсэн тохиолдол 998.259 болж нэмэгдэв. Өнөөдрийн байдлаар уг өвчний улмаас 906 хүн эмнэлгийн болон гэрийн хяналтад эмчлүүлж байна.