Цаг үеийн мэдээ

Bravo Circus олон улсын циркийн тоглолт Улаанбаатар хотод болох гэж байна. Тодруулбал, тус тоглолт нь  ирэх сарын 21-30-нд Монгол бөхийн өргөөнд болох байна. Тоглолтод дэлхийн циркийн урлагийн шилдэгийн шилдэг 11 улсын 86 жүжигчид болон сургуультай амьтад оролцох юм байна.

 Энэ талаар "Circus Mongolia" XXK-ийн захирал Ч.Хатанбаатар: "Ирэх сарын 21-нээс Монгол бөхийн өргөөнд тоглох гэж байна. Тоглолтод олон улсад үзэгчдийн дунд байр сууриа олсон нэртэй циркчид тоглоно. ОХУ, Армени, Вьетнам, Япон, Аргентин, Казахстан, Узбекистаны циркчид тоглоно" гэв.