Цаг үеийн мэдээ

2022.9.23, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 28/

НАМРЫН ТЭРГҮҮН ШАР БИЧ САР

ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2022.9.23, Баасан гараг

Наран ургах шингэх: 06.40-18.49

Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.