Цаг үеийн мэдээ

Олон улсын байгаль хамгаалах сангийн мэргэжилтнүүд Богдхан уулын Төр хурахын аманд Олон улсын жишиг бүхий аяллын зам, амрах отоглох цэг байгуулах судалгаа, төлөвлөлтийн зураг хийж байгаа ба төлөөлөгчид Байгаль орчин, аялал жуулчлалын яаман дээр ажиллаж холбогдох газар, хэлтсийн удирдлагуудтай санал солилцов.

Тус аяллын зам дагуух судалгаа, ландшафт төлөвлөлтийн зураг төслийг 2022.09.26-ны өдөр бэлэн болгож танилцуулах юм.