Цаг үеийн мэдээ

Есдүгээр сарын 25-ны Ням гарагийн 10:00 цагаас сумын цолтон болон залуу бөхчүүдийн 100 дахь удаагийн буюу Алт, мөнгөн цомын төлөөх барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно. 100 дахь удаагийн барилдаанд 1024 бөх зодоглоно. Бүртгэл есдүгээр сарын 24-ний Бямба гарагийн 10:00 цагаас Монгол Бөхийн Өргөөнд эхэлнэ. 

Үзэгчид www.ticket.mn-ээс тасалбараа захиалан авах боломжтой.