Цаг үеийн мэдээ

Дундговь аймгийн Баянжаргалан сумын .... багийн .. дугаар гудамжинд /аймгийн төвөөс зүүн зүгт 150 км-т, сумын төвд/ 9 сарын 22-ны өдрийн 17:00 цагийн орчим 2 гэр, 1 суудлын автомашин шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 17:35 цагт хүлээн авсан. Иргэн Д-ийн 5 ханатай 2 гэр, “Ист” загварын суудлын автомашин шатсаныг тус сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хамтран ажиллаж, мөн өдрийн 17:50 цагт унтраасан тухай мэдээллийг Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.