Чеченийн тэргүүн Рамзан Кадыров "тусгай ажиллагаа" явуулах шуурхай штабтай уулзахдаа тус бүгд найрамдах улсад дайчлах ажиллагаа явуулахгүй гэж мэдэгдлээ.
Кадыровын хэлснээр, Украины дайны үеэр 20 мянган Чечень иргэн дайны ажиллагаанд оролцсон тул Чечень улс хэдийн “төлөвлөгөөгөө 254%-иар давуулан биелүүлсэн” гэсэн байна. Ямар төлөвлөгөө гэдгийг тэрээр тодорхойлоогүй байна. Шаардлагатай бол Чечень улсаас эх орноо хамгаалагчдын эгнээнд элсэх боломжтой мянган сайн дурынхны нөөц бий хэмээжээ.
Чечень улсын тэргүүн мөн 9-р сарын 21-нд Грозный хотод эмэгтэйчүүд зохион байгуулах гэж оролдсон дайны эсрэг жагсаалын талаар ярилаа. Эсэргүүцсэн 40 орчим эмэгтэйн төрөл төрөгсдийг аль хэдийн дайчлан Украин руу илгээсэн гэж Кадыров мэдэгджээ. Мөн жагсаал хийсэн хэнийг ч, эсвэл нөхөр, хүүхдүүдийг нь бүгдийг нь "фронтын эхний эгнээ рүү" явуулна гэж сүрдүүлжээ.
Эх сурвалж: Медуза