Цаг үеийн мэдээ

Дэлхийн загварын ертөнцийн төв болох Итали улсын Милан хотод зохион байгуулагдаж буй “Emerging Talents Milan” 2022 загварын шоу арга хэмжээнд анх удаа Монгол улсаа төлөөлөн Үндэсний үйлдвэрлэгч "Ханбогд кашмер" амжилттай оролцжээ. 

Уг арга хэмжээ нь жил бүр  тасралтгүй зохион байгуулагддаг бөгөөд дэлхийн загварын ертөнцийг тодорхойлогчид болон хувцас загварын томоохон төлөөллүүд зорин ирж шинэ загвар, брэндүүдтэй танилцан оролцдог онцлогтой аж.

Милан хотыг дэлхийн загварын ертөнцийн 4 том нийслэлийн нэг бөгөөд одоогоор тус хотод 12,000 загварын компани, 800 шоу рүүм болон Armani, Prada, Valentino, Versace зэрэг дэлхийн нэр хүндтэй брэндүүдийн 6,000 гаруй дэлгүүр үйл ажиллагаа явуулдаг билээ.

Тус цуврал нь Монгол хатдын хувцас эдлэлийн баян тансаг загвар, хээ угалз, ховор нандин чимэг зүүлтийг орчин цагийн контемпорари урсгалтай хоршуулан эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, эрхэмсэг байдлыг феминист хэлбэрээр илэрхийлэхээр зорьжээ.

Энэхүү төсөл дээр Итали улсын мэргэжлийн дизайнерын багтай хамтарч ажиллаж, “Emerging Talents Milan 2022”  шоу арга хэмжээнд амжилттай оролцон Монгол улсын загварын салбарыг олон улсад таниулж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн онцлох жишиг болж байна. 

Таны сурталчилгаа