Цаг үеийн мэдээ

Өнгөрөгч бямба гараг буюу 9-р сарын 24-ны өдөр МҮБХ, SPS HD телевиз хамтран зохион байгуулж буй Үндэсний Алтан Цомын төлөөх барилдааны эхний шатны сугалаа явагдлаа. Сугалаагаар тэмцээнд оролцож буй 21 аймаг, 9 дүүрэг, Улаанбаатар хотын баг болон ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын нийт 32 багийн эхний шатанд оноолт таарч барилдах дараалал болон учрааг тодруулсан байна. Улмаар нэгдүгээр шатны учраанд: 

Орхон аймаг - Сүхбаатар аймаг

Архангай аймаг - Хэнтий аймаг

Багануур дүүрэг - Дорноговь аймаг

Говь-Алтай аймаг - Увс аймаг

Баянхонгор аймаг – Сэлэнгэ аймаг

Улаанбаатар хот - Тува улс

Завхан аймаг - Сүхбаатар дүүрэг

Говьсүмбэр аймаг – Өмнөговь аймаг

Хөвсгөл аймаг – Булган аймаг

Дундговь аймаг  - Багахангай дүүрэг

Сонгинохайрхан дүүрэг - Төв аймаг

Баянзүрх дүүрэг - Чингэлтэй дүүрэг

Налайх дүүрэг – Өвөрхангай аймаг

Хан-Уул дүүрэг - Баян-Өлгий аймаг

Баянгол дүүрэг - Дархан-Уул аймаг

Дорнод аймаг – Ховд аймгууд тус тус эхний шатанд өрсөлдөхөөр боллоо. 

МҮБХ-ны “Үндэсний алтан цомын төлөөх барилдаан”-ы хувьд өмнө байгаагүй өндөр шагналтай гэдгээрээ онцлог. Цомын эзэн баг 200 сая төгрөгийн эзэн болохоос гадна, бөхчүүд даваа бүртээ урамшуулал хүртэх юм. Тэгш тоотой сар бүрийн эхний 15 хоногт Үндэсний цомын барилдаанууд Монгол бөхийн өргөөнд болно. 

Өнгөрсөн бямба гарагт болсон үйл ажиллагаанд Төрийн шагналт, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн зохиолч, сэтгүүлч Ш.Гүрбазар, Даян аварга Н.Батсуурь, Сэтгүүлч Ч.Лодойсамбуу, Монголын дээд лигийн М гарьд багийн тоглогч Энхбаясгалан, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Э.Долгион, SPS телевизийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвжаргал нар оролцож, сугалааг сугалсан байна.

Таны сурталчилгаа