Цаг үеийн мэдээ

Дорноговь аймаг Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллогыг 2022 оны 09-р сарын 14-ний өдрөөс зохион байгуулж байна.

Дорноговь аймгийн Соёл, урлагийн газрын дарга У.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд:  Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн А.Баянжаргал, Музей Сургалт Судалгааны Төвийн захирал Л.Эрдэнэбат, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн О.Оюунцэцэг, Мэргэжлийн хяналтын газрын Боловсрол, соёлын улсын байцаагч Ц.Оюунтуяа, Музей Сургалт Судалгааны төвийн бүртгэл мэдээллийн санч Л.Отгонжаргал, Музей Сургалт Судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан А.Уранжаргал, Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Ю.Баярмаа, Соёл урлагийн газрын соёлын өвийн асуудал хариуцсан  мэргэжилтэн С.Лхагвасүрэн нар ажиллаж байна. 

Ажлын хэсэг Дорноговь аймгийн 13 сумын нутагт 11200 орчим км туулж 432 дурсгалт газрын   2600 дурсгалыг бүртгэн баримтжуулахаар төлөвлөснөөс Айраг, Даланжаргалан, Иххэт, Дэлгэрэх, Алтанширээ сумын нутаг дэвсгэрт нийт 3000 орчим км зам туулан 151 дурсгалт газар орших 350 гаруй дурсгалыг гэрэл зургаар баримтжуулаад байна. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллого хэвийн үргэлжилж байна.