Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ..  дугаар хороо, .... дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 9 сарын 27-ны өдрийн 09:09 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид хүлээн авчээ. Шуурхай баг 3 км замыг туулан очиход иргэн А-ийн 5 ханатай гэр, Д-ын 5 ханатай гэр тус тус шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн А /28 настай, эмэгтэй/-ийн 2 хөлийн хуруу, А /2 настай, эмэгтэй/-ийн 2 гарын шуу хэсэг түлэгдсэн байсныг НТТТөвийн эмчид хүлээлгэн өгчээ.