Цаг үеийн мэдээ

Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн багийн “Дааган дэл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 186 км, ангийн байрлалаас баруун урд зүгт 20 км/-т суудлын автомашин замын хажуу руу унаж автомашины эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 9 сарын 27-ны өдрийн 13:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 30 км замыг туулан очиход Сэлэнгэ аймгийн Сант сумаас Сэлэнгэ аймгийн Сайхан сумын чиглэлд зорчиж явсан иргэн Н-ийн, “Приус-20” загварын суудлын автомашин /2 зорчигчтой/ замын хажуу руу унаж иргэн Б /55 настай, эмэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан нас барсан байсныг 37 минут ажиллаж цогцсыг гарган, сум дундын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн. Иргэн Н /60 настай, эрэгтэй/, Х /55 настай, эмэгтэй/ нарт эмнэлгийн анхны тусламж үзүүлж Сант сумын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн байна.