Цаг үеийн мэдээ

БОАЖ-ын Сайдын албан даалгаврын хүрээнд Орхоны хөндийн байгалийн цогцолборт газар дараах судалгааг хийж, стандартын бус нүхэн жорлонг буулгаж, био 00-ыг ашиглалтад оруулаад байна. 

2022 оны байдлаар 22 жуулчны бааз стандарт бүхий соруулдаг боловсон 00-той, 2 бааз био жорлонтой, сайжруулах шаардлагатай 2, нүхэн жорлон 6 байна. 

2020-2021 онд KFW төслийн хөрөнгө оруулалтаар отоглох 7-н цэг байгуулж,  байгаль хамгаалагчдын 5 байр тус бүрт соруулдаг жорлон байгуулан ашиглаж байна.    

2020-2022 онд байгалийн цогцолборт газрын гол үзмэр болсон Төвхөнд 2, Хойд агуйд 1, Ширээт нуурын эрэгт 1 соруулдаг жорлон барьж ашиглалтад орууллаа.  

Байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсэд стандартын жорлонтой болгох талаар хөрөнгө оруулагч төслүүдэд хандсанаар 2019-2022 онд 25 жорлон барьж ашиглалтад оруулаад байна. Гол, нуурын эргээс 200 метрээс 1 км орчим зайд дээрх био 00  байгуулж ажиллав.