Цаг үеийн мэдээ

2010 онд улсын драмын эрдмийн театр оросын нэрт зохиолч В.Карасногоров- ын долоон жүжгийг тайзнаа туурвиж байсны нэг нь “БИ Ч ГЭСЭН ЖАРГАМААР БАЙНА” уянгын драмын жүжиг юм. 

Одоогоос АРВАН ХОЁР жилийн өмнө тодруубал, 2010 онд “Би ч гэсэн жаргамаар байна” хэмээх уянгын драм УДЭТ-ын тайзнаа амилж байв. Оросын нэрт зохиолч В.И Красногоровын зохиол, ээдрээт хосын адармаат үйл явдлын талаар өгүүлэх энэ жүжгийг төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулгаар анх үзэгчдийн хүртээл болж байсан үе саяхан мэт санагдав ч АРВАН ХОЁР жил болжээ. 

Гэр бүлийн үнэ цэнэ, хайр сэтгэл, хосуудын харилцааны өвөрмөц хэв маягийг хөгжилтэй, хоржоонтой байдлаар өгүүлэх БИ Ч ГЭСЭН ЖАРГАМААР БАЙНА уянгын драм үзэгчдийн хүсэлтээр 2022 оны 09-р сарын 23, 24, 25, 30 болон 10-р сарын 01, 02-ны өдрүүдэд улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглох гэж байна. 

Гол дүрд:

Нөхөр С.Болд-Эрдэнэ /УГЖ/

Эхнэр Ж.Оюундарь /УГЖ/

Эхнэрийн найз Т.Хулан /СТА/

Нөхрийн найз Г.Ганбат

Тасалбар худалдан авах: https://ticket.mn/event/419/