Оросын Владивосток хотод Япон улсыг төлөөлөн сууж байгаа консул Мотоки Тацунориг тагнуулын гэмт хэрэгт сэжиглэжээ. Оросын тагнуулын албаныхан Японы консулын нүдийг боож, хорьж цагдсаныхаа дараа 48 цагийн дотор ОХУ-ын нутаг дэвсгэрээс явахыг шаардсан байна.
Москвагаас консул Тацунориг Оросын бусад оронтой явуулж буй хамтын ажиллагааны талаар нууц мэдээлэл авсан гэж мэдээлжээ. Японы Засгийн газар уг явдлыг эрс үгүйсгэн албан ёсоор уучлалт гуйхыг Москвагаас шаардсан байна.
Оросын тагнуулын алба консулыг даваа гарагт саатуулахдаа барууны орнуудын хориг арга хэмжээний нөлөө Москвад хэрхэн тусч байгаа талаар мэдээлэл цуглуулахыг оролдсон гэж буруутгажээ. Мөн Оросын Ази-Номхон далайн бүсийн оронтой явуулж буй хамтын ажиллагааны талаар нууц мэдээллийг авсан гэж үзжээ.
Японы Засгийн газар Оросын тал Дипломат харилцааны Венийн конвенцыг зөрчсөн үйлдэл гаргасан хэмээн эсэргүүцсэн байна. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Орос, Японы хооронд газар нутгийн маргаан тасраагүй ба Япон Оросын Украинд цэргээ оруулсан явдлыг эсэргүүцэгч улс орнуудын нэг юм.
Эх сурвалж: ВВС