Цаг үеийн мэдээ

Өнөөдрийн байдлаар 82.8 мянган га-гаас 103.2 мянган тонн үр тариа, үүнээс 80.0 мянган га-гаас 99.3 мянган тонн улаанбуудай, 13.7 мянган га-гаас 150.1 мянган тонн төмс, 5.89 мянган га-гаас 58.3 мянган тонн хүнсний ногоо, 10.5 мянган га-гаас 26.3 мянган тонн тэжээлийн ургамал, 12.6 мянган га-гаас 6.6 мянган тонн тосны ургамал хураан аваад байна. 

Хувиар авч үзвэл улаанбуудай 25.1 хувь, төмс 68.9 хувь, хүнсний ногоо 53.8 хувь, тэжээл 15.4 хувь, тосны ургамал 10.9 хувьтай ургац хураалтын ажил үргэлжилж байна. 

2022 оны 09 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 02-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 10 дугаар сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 30-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 10 дугаар сарын 01-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 30-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10 дугаар сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар хүйтэрнэ.

Таны сурталчилгаа