Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Төгс апартмент” хотхоны 51В байрны 12 дугаар давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 9 сарын 27-ны өдрийн 11:46 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид хүлээн авчээ. Шуурхай багийг очиход иргэн Б-ын гэрт эд зүйлс шатаж байжээ.  Утаажилтын бүсээс 10 иргэнийг гаргасан байна.