Цаг үеийн мэдээ

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн “Бор хонхор” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 7 км/-т Өвс ачиж явсан том оврын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 9 сарын 27-ны өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан очиход Дорнод аймгийн Халхгол сумаас Дундговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Д-ийн эзэмшлийн “Норд бенз” загварын ачааны автомашин /18 тн өвс ачсан/ шатаж байсныг 3 цаг 6 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн Д /44 настай, эрэгтэй/-гийн 2 гарын шуу хэсэг түлэгдсэнийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн эмчид хүлээлгэн өгсөн байна.