Цаг үеийн мэдээ

Дорноговь аймагт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаас 70 километрийн зайд ачааны вагон онхолдож, замын хажуу руу унасан гэсэн мэдээллийг бид  хүргэсэн билээ. Энэхүү асуудалтай холбоотойгоор Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт тодруулга мэдээлэл хийлээ. 

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт: “Урьд шөнө Дорноговь аймгийн Улаанбадрах суманд галт тэрэгний осол гарсан. Зүүнбаян өртөөнөөс Ханги-Мандалын төмөр замд вагон замаас гарч унасан. Вагон нь  23:30 минутын үед хөдөлж, 00:20 минутын үед осол гарсан. Нийт цуваанд 17 вагон явж байснаас 14 вагонд Ханги-Мандалын төмөр зам барьж байгаа бүтээн байгуулалтын ажилд зориулагдах ачаа байсан. Вагонд гурван хүн явж байсан. Хүний амь нас эрсэдсэн зүйл байхгүй. Ослын шалтгааны газар дээр нь тогтоохоор Зам тээврийн хөгжлийн яам, Монголын төмөр замын компаниуд хамтарч ажиллаж байна. Урьдчилсан байдлаар энэхүү вагон нь хурд хэтрүүлсэн болон машинист нь согтуу байсан гэсэн мэдээлэл ирж байна. Энэ талаар холбогдох байгууллагынхан ажиллаж байна. Монголын төмөр замын нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах шаардлага гарч байна. Энэ замбараагүй удирдлагагүй, бодлого зохицуулалт алдагдсан тал дээр онцгой анхаарч ажиллах ёстой. Цаашид хариуцлага, аюулгүй байдалд зам тээврийн хөгжлийн яам тодорхой бодлого, зорилт дэвшүүлж ажиллана. Олон төмөр замын тухай хуулийг хурдан батлах шаардлагатай ” гэв.