Цаг үеийн мэдээ

Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн “Хужирын-Ухаа” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 50 км, аймгийн төвөөс зүүн урд зүгт 64 км/-т Улсын чанартай А0101 замын 73 дугаар тэмдэгтийн дэргэд нүүрс тээвэрлэж явсан автомашин замын хажуу руу унаж, автомашины эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 9 сарын 27-ны өдрийн 09:34 цагт Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид хүлээн авчээ. Шуурхай баг 18 км замыг туулан очиход Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Төв аймгийн Баян сумын чиглэлд 40 тн нүүрс /200 л шатахуун/ тээвэрлэж явсан “Норд бенз” загварын ачааны автомашин замын хажуу руу унаж жолооч Б /35 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдсан байсныг 5 минут ажиллаж гарган тус дүүргийн холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.