Цаг үеийн мэдээ

Оюу Толгой ХХК-ийн жил бүр зохион байгуулдаг “Эрдэнийн говь” шилдэг ханган нийлүүлэгчдийг шалгаруулах ёслол 2022 оны 9 дүгээр сарын 23-нд 8 дахь удаагаа зохион байгуулагдаж шилдгийн шилдэг ханган нийлүүлэгчээр Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК шалгарлаа. 

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд үед ч Оюу Толгой ХХК нь МИАТ компанийн үйл ажиллагааг дэмжиж, олон улсын болон дотоодын захиалгат нислэг үйлдэж хамтран ажиллаж байгаа шилдэг хамтрагчдын нэг билээ.   

Оюу Толгой ХХК нь өөрийн хөрөнгөөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт олон улсын стандартад нийцсэн Ханбумбат нисэх буудлыг 2014 онд ашиглалтад оруулснаар дотоодын нийт нислэгийн 60 орчим хувийг эзэлж буй Ханбумбат чиглэлийн нислэгээр Оюу Толгой ХХК-ийн ажилтнуудыг тээвэрлэх боломж бүрдсэн юм.