Цаг үеийн мэдээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 13 цаг орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Андуудын автобусны буудал орчимд автобусанд суух үедээ халааснаасаа гар утсаа алдлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. 

Дуудлага, мэдээллийн дагуу НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгахад 58 настай эмэгтэй “Б”-ийн гар утсыг 33 настай эрэгтэй “М”-нь халааснаас нь хулгайлан авч зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.