Цаг үеийн мэдээ

2023 оны улсын нэгдсэн төсвийг УИХ-д өргөн барихтай холбоотойгоор Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: “Хагас жилийн байдлаар Монголын эдийн засгийн нөхцөл байдал 1.9 хувьтай байна. Эдийн засгийн хөгжлийн яамнаас дотоодын нийт бүтээгдэхүүн 2.6 хувиар өснө гэж тооцож байгаа. Харин инфляц 14.4 хувьтай байна. Уул уурхай, тээвэр барилга, худалдаа боловсруулах, хөдөө аж ахуйн салбарууд 2023 онд өснө гэж үзэж байгаа. Экспортын хувьд 2019 оны төсөвт хүрээгүй байна. 2023 онд цар тахлаас өмнөх үеийн экспортын хэмжээнд хүргэх бодлого баримталж байгаа. Манай улсын эдийн засгийн өсөлт саарч, инфляц өсөж байгаа. Тиймээс хамгийн эхэнд эдийн засгийг тогтворжуулах ёстой. Үнийн өсөлт тогтворжоогүй нөхцөлд эдийн засаг сэргэх боломжгүй.  Өөрөөр хэлбэл, төсвийн бодлого чангарна. Энэ онд 2.4 тэрбум төгрөгийн төсвийн алдагдалтай, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг 1.5 их наяд болгож буулгаж байгаа. 2019 онд эксдорт дээд түвшиндээ хүрч байсан. Тэр хэмжээнд очих хэрэгтэй. Цар тахлын улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн. Тиймээс эдийн засгийг тогтвортой хэмжээнд хүргэх хэрэгтэй байна ” гэв.