Цаг үеийн мэдээ

Европын Комисс: Хүчин төгөлдөр визтэй байх нь ЕХ-ны улсуудад нэвтэрч орох хангалттай үндэслэл биш юм.

Европын комисс Европын холбооны гишүүн орнуудад хандан Орос иргэдийн визний дэглэмийг чангатгахыг уриалжээ.  Европын дотоод хэргийн комиссар Йлва Йоханссоны хэлснээр, энэ нь Украины нутаг дэвсгэрийг өөртөө нэгтгэж, Орост дайчлах ажиллагаа явуулж байгаагийн хариу үйлдэл бөгөөд Брюссель үүнийг аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзэж байна хэмээжээ.

Сэтгүүлчид, улс төрийн идэвхтнүүдээс бусдаар бол гуравдагч оронд орос иргэдэд богино хугацааны виз олгохгүй байхыг Европын Комисс мөн уриалж байна.  Хүн бүр орогнол хүсэх эрхтэй хэвээр байгаа бөгөөд эдгээр шаардлага нь үндэсний урт хугацааны визэнд хамаарахгүй гэдгийг Брюссель онцолж байна.

Үүний зэрэгцээ Европын Комисс Орос иргэдийн өмнө олгогдсон хүчинтэй Шенгений визийг шинэ заалтын дагуу эргэн шалгахыг зөвлөж байна.  "Хүчин төгөлдөр визтэй байх нь ЕХ-нд нэвтрэх хангалттай үндэслэл биш" гэж Европын комиссар тайлбарлаад хилийн байцаагч нар нэмэлт шалгалт хийх ёстой гэж нэмж хэлжээ.

Эх сурвалж: Euronews, BBC

Таны сурталчилгаа