Цаг үеийн мэдээ

МЗЭ-ийн Удирдах Зөвлөлийн дарга Б.Ичинхорлоогийн шийдвэрээр МЗЭ-ийн одоогийн бүтцэд “Дууны яруу найргийн Үндэсний төв”, "Баримтат уран зохиолын Үндэсний төв”-ийг шинээр байгуулж, 2025 онд хуралдах Монголын Зохиолчдын Их чуулган хүртэл ажиллуулах болсон тул дээрх төвүүдэд харъяалагдах хүсэлтэй гишүүд 2022 оны 10-р сарын 15-ны дотор бүртгүүлнэ. 

Харьяаллаа өөрчлөх хүсэлтэй гишүүд: 

1. Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх

2. 2022 оны татвараа төлсөн байх

3. Шинээр байгуулагдах үндэсний төвд харъяалагдах өргөдөл гаргах

Холбоо барих утас: 327964, 91160639

МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛ

Таны сурталчилгаа