Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 28 тохиолдол батлагджээ.

Үүнээс 24 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол Өмнөговь аймагт 4 тохиолдол тус тус бүртгэгджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 984.144 боллоо.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 35 хүн эдгэрч, халдвар аваад эдгэрсэн тохиолдол 999.706 боллоо. Өнөөдрийн байдлаар уг өвчний улмаас 285 хүн эмнэлгийн болон гэрийн хяналтад эмчлүүлж байна.