Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 55 тохиолдол батлагджээ.

Үүнээс 23 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол 32 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 986.074 боллоо.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 86 хүн эдгэрч, халдвар аваад эдгэрсэн тохиолдол 1.000.866 боллоо. Өнөөдрийн байдлаар уг өвчний улмаас 822 хүн эмнэлгийн болон гэрийн хяналтад эмчлүүлж байна.