"Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуульд зааснаар энэ сард хоёр өдөр бүх нийтээр амарна.
Тодруулбал, арваннэгдүгээр сарын 24-нд билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн тохиож байгаа бөгөөд хуульд зааснаар энэ өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр хэмээн тэмдэглэж, бүх нийтээр амардаг билээ.
Тэгвэл 26-нд Улс тунхагласны өдөр болдог тул мөн бүх нийтээр амардаг билээ.