Цаг үеийн мэдээ

Малайзын Куала Лумпур хотод болсон "Miss Heritage International 2022" тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон 18 настай мисс Б.Хүслэн таван шагнал хүртжээ. Улмаар энх тайван, байгаль орчин, аялал жуулчлал, дэлхийн улс орнуудын өв соёлыг танилцуулж түгээн дэлгэрүүлэх зорилготой "Miss Heritage International 2022" тэмцээний дэд миссээр шалгарлаа.