Цаг үеийн мэдээ

Улс тунхагласны баярын өдөр, арваннэгдүгээр сарын 26-нд Монголын пара-таэквондогийн үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, дэлхийн таван удаагийн аварга, Ази тивийн аварга, ОУХМ Г.Болор-Эрдэнэ, дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл, иж бүрэн медальт, Ази тивийн дөрвөн удаагийн аварга, ОУХМ Х.Энхтуяа нар Монгол Улсын гавьяат тамирчин болох юм.