Цаг үеийн мэдээ

2022.11.24, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 1

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ЦАГААГЧИН ГАХАЙ САР

НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2022.11.24, Пүрэв гараг

Наран ургах шингэх: 08.11-17.07

Үс засуулбал: Нас ахар болно

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Төрөхүй

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно.