Цаг үеийн мэдээ

Германыг хожсон нь тэднийг шөнө болтол баяраа тэмдэглэхэд хүргэж болох байсан ч Японы хөгжөөн дэмжигчид нөхцөл байдлаас үл хамааран хамгийн сайн зан чанар, дадал зуршлуудаа харуулж байна.

Тоглолт дууссаны дараа цэнгэлдэх хүрээлэнгийн үүдэнд ихэвчлэн хэрэглэсэн хоолны сав, боодол, ундааны хоосон аяганууд дүүрч, хэн нэгэнд цэвэрлэхээр үлдээдэг. Гэхдээ Япончууд ирсэн үед л биш юм.

Дэлхийн аваргын нээлтийн тоглолтод дөрвөн удаагийн аваргуудыг 2:1-ээр хожсоныхоо дараа тэдний тоглогчид дөнгөж талбайгаас гарч дуусахад Катар дахь Халифа олон улсын цэнгэлдэх хүрээлэнд цугларсан япончууд баяр цэнгэлээ түр зогсоож цэнгэлдэхийг цэвэрлэж эхэлжээ.

Дөрвөн жилийн өмнө ОХУ-д болсон ДАШТ-д, тэдний баг шөвгийн 16-д Бельгид 3:2-оор хожигдсоны дараа, мөн ням гаригт болсон 2022 оны тэмцээний нээлтийн тоглолт Катар, Эквадорын багуудын хоорондын буюу тэдний баг оролцоогүй тоглолтод ч тэд мөн адил зүйлийг хийж байжээ.

Японд цэвэр цэмцгэр байдал нь соёл иргэншлийн нэг хэсэг бөгөөд бага наснаасаа эхлэн цэвэрч байж сурч заншсан байдаг байна.

2018 онд Осакагийн их сургуулийн социологийн профессор Скотт Норт хэлэхдээ, эмх цэгцтэй байх нь япончуудын "амьдралын хэв маягаараа бахархдаг гэдэгээ" харуулах арга зам юм хэмээн хэлжээ. "Хөлбөмбөгийн тэмцээний дараа цэвэрлэгээ хийх нь хүүхэд наснаасаа эхлэн сургуулийнхаа анги, коридорыг цэвэрлэхийг сургуульд сургадагаас улбаатай юм" гэж тэрээр хэлжээ.

Ням гарагт Е хэсгийн дараагийн тоглолтоо Япон Коста Рикатай, пүрэв гарагт Испанийн багтай хийнэ.

Гэхдээ тэд ДАШТ-д түрүүлээгүй байгаа ч хөгжөөн дэмжигчид нь аль хэдийнэ ялагч болсон.

Эх сурвалж: BBC