Цаг үеийн мэдээ

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй албаныхан Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдаанаар БНСУ-д айлчлал хийж байна. 

Эхний уулзалт Хүний нөөцийн удирдлагын сайд Ким Сөн Хо-той албан уулзалт хийж, төрийн албан хаагчдын хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, чадамжийг нэмэгдүүлэх, улмаар төрийн бүтээмжийн талаар ярилцлаа. 

Монгол Улсын ЗГ-ын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ТАХ-ийн үйл ажиллагааг үнэлэхдээ ажлын гүйцэтгэл, үйлчлүүлэгчийн үнэлгээ, ёс зүй, сахилга хариуцлагыг шалгуур болгох талаар тодорхой тусгасан байдаг. БНСУ-ын Хүний нөөцийн удирдлагын яамтай төрийн албанд мерит зарчмыг хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга, хариуцлагыг бэхжүүлэх чиглэлээр 2019 оноос хамтран ажиллаж, нийт 19 үйл ажиллагааг хэрэгжүүлж, хамтарсан уулзалтуудыг хийжээ. 

Засаглалыг бэхжүүлэх гол хүчин зүйл нь төрийн албаны хөгжил юм. Тиймээс төрийн албаны хариуцлага, ёс зүйг бэхжүүлэх чиглэлээр амжилттай төсөл хэрэгжүүлсэн улс орны сайн туршлагыг хэрэгжүүлэх, төрийн байгууллагыг иргэндээ хүрч ажилладаг болгохын тулд хамтран ажиллах нь чухал гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хйлчлалын үеэр онцолсон юм. 

May be an image of 6 people, people sitting and people standing