Цаг үеийн мэдээ

МСБХ-ноос FIBA Asia Cup 2025-Pre Qualifier-Second Round буюу 2-р шатны тэмцээнийг зохион байгуулах хүсэлтээ ФИБА-д илгээсэн юм. 

Дөнгөж сая ФИБА-гаас тус тэмцээнийг 2023/2/24-26-ны өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулах эрхийг олгосноо албан ёсоор мэдэгдлээ. 

Дараагийн шатны тус тэмцээнд Монгол, Тайланд, Малайз, Гуам, Хонконг, Сингапурын багууд өрсөлдөж шилдэг 4 баг Азийн аваргын урьдчилсан шатанд тоглох эрхийг авах болно.