Цаг үеийн мэдээ

Ази тивийн 2022 оны аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт боксчин, ОУХМ О.Есүгэн 55,3 кг жинд Японы тулаанч Фүживаратай Ази номхон далайн орны бүсийн аваргын төлөө халз тулалдана.

Маргааш Монголын боксын холбооны шигшээ багийн тамирчин О.Есүгэн 55,3 кг-ийн жинд Японы тамирчин Фүживаратай бүсийн аваргын төлөө 8 раундын тулаан хийх юм.

WBO-гийн Дэлхийн эмэгтэй супер жингийн аваргын тулаан Токио хотын “Korakuen Hall” танхимд болох бөгөөд манай шигшээ багийн залуу тамирчин О.Есүгэн ийнхүү анх удаагаа хүчээ сорих юм.