Ходоод, улаан хоолойн сөөргөө өвчний үеийн хооллолтын зөвлөмжийг хүргэж байна.
- Хэтрүүлэн идэхгүй
- Хоолыг удаан, сайн зажилж идэх
- Өдөрт 5-6 удаа бага хэмжээгээр хооллох
- Хоол идсэний дараа 2 цагийн дотор хэвтэхгүй байх
- Унтахын өмнө идэхгүй
- Унтахаас багадаа 3 цагийн өмнө хооллосон байх
- Хийжүүлсэн ундаа нь ходоодны даралтыг нэмэх тул хориглоно
- Улаан хоолой, ходоодны салстыг гэмтээх тул халуун ногоо хэрэглэхгүй
- Хэт халуун, хэт хүйтэн хооллохгүй
- Согтууруулах ундааг хориглоно
- Өөх, тосны хэрэглээг багасгана
- Кофе, шоколадаас татгалзана
- Сармис, ногоон сонгино, улаан лооль, цитрусын төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс татгалзана
- Шингэн хангалттай уух
Мөн амьдралын хэв маяг, дадлуудаасаа өөрчлөх:
- Тамхинаас гарах
- Жинг хэвийн хэмжээнд байлгах
- Хэвлийн булчинд даралт өгөхөөс сэргийлэх
- Цээж өндөрлөсөн дэртэй унтах