Цаг үеийн мэдээ

ЗГХЭГ-ийн дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Тэрээр Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу улс оронд тулгамдаж байгаа олон жилийн туршид шийдэгдээгүй эмх цэгцэндээ ороогүй байгаа гол асуудлыг авч Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж байгаа. Энэ утгаараа төрийн байгууллагын хариуцлагыг сайжруулах Төрийн өмчит компаниудын үр ашгийг нэмэгдүүлэх, бүтэц орон тоог оновчтой болгох хэлбэрүүдийн сонгож ажиллаж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Монгол" нэгдэл компанийн дүрэмд өөрчлөлт оруулж, гадаад дотоодод үйл ажиллагаа явуулахад учирч байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэлээ.

Дүрмийн өөрчлөлтөөр Эрдэнэс Монгол групп компани нь дотооддоо ДӨРВӨН компанийг нэгтгэх юм.

Нэгдүгээрт, Зэс групп

Хоёрдугаарт, Нүүрс групп

Гуравдугаарт, ховор элементийг нэгтгэсэн групп

Дөрөвдүгээрт, дэд бүтцийн групп байдлаар ажиллана.

"Эрдэнэс Монгол" группт Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 34 төрийн өмчит ААН харъяалагдана.

Эдгээр 34 төрийн өмчит ААН-үүдийг ашигтай ажиллах нөхцлийг бүрдүүлнэ. Мөн Эрдэнэт, Монголросцветмет ТӨҮГ-уудын дүрмэнд өөрчлөлт оруулсан. "Эрдэнэс Монгол" ХХК 15 жил ажиллах хугацаандаа түүхэндээ ашигтай ажиллаж байгаагүй. Нэг жил гаруйн хугацаанд О.Хулан захирлаар удирдуулсан мэргэжлийн багийн ажлын үр дүнд энэ жил анх удаа ашигтай ажиллах нөхцөл бүрдээд байна" гэж хэлэв.

Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайд С.Наранцогтыг, одоо гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй О.Хуланг Ерөнхий менежерээр томиллоо.