Цаг үеийн мэдээ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар Нийслэлийн ерөнхий боловсролын 44 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын гүйцэтгэгчээр "Урагшлах" ХХК ажиллаж, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний улсын комисс ажиллаж, үүрэг даалгаварын биелэлтээр хүлээн авах шийдвэр гаргажээ. 

Өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор тус сургуулийн сурагчид 3 ээлжээс 2 ээлжид шилжин суралцах боломж бүрдэж байгаа юм.