Цаг үеийн мэдээ

Аливаа давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн гамшиг, эрсдэлийн үед техник, тоног төхөөрөмжийн хангалт, хүрэлцээ нэн чухал. Эрсдэлийн үед авах хариу арга хэмжээний хүрээнд өнөөдөр Төв аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Мөнхбаатар Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр сумын Онцгой комисст туулах чадвар сайтай автомашин хүлээлгэн өглөө. Сумдын Онцгой комисс автомашинтай болсноор албан хаагчдын ажиллах нөхцөл сайжирч, хэрэгтэй газартаа түргэн шуурхай очих, хариу арга хэмжээг цаг алдалгүй авах  давуу тал бий болохоос гадна хамгийн гол нь эрдэнэт хүний амь насыг аврахад хугацаа алдахгүй байх зэрэг олон давуу тал бий болж байна.