БНХАУ-ын дарга асан Зян Зэминь лхагва гарагийн үд дундын үед Шанхай хотод таалал төгссөн тухай төрийн мэдлийн сувгаар дамжуулжээ. Тэрээр цусны хорт хавдар болон олон эрхтний дутагдлын улмаас 96 насандаа таалал төгссөн байна.
Зян Зэминь Тяньаньмэний талбайд бослого гарсны дараа буюу 1993-2003 оны хооронд Хятадын тав дахь удирдагчаар ажиллаж байсан юм. Тэрээр Хятадыг олон улсад нээлттэй бодлого баримталж, хурдацтай хөгжих замыг нээснээс гадна улс төрийн хурцадмал нөхцөл байдлыг намжаах хүнээр сонгогдож байжээ.
Удирдагчийг таалал төгссөн явдалд эмгэнэл илэрхийлж Хятадын төрийн мэдлийн мэдээллийн Глобал Таймс, Синьхуа агентлагууд хар цагаан өнгөөр цахим хуудсаа сольсон байна.
Зян Зэминийг төр барих хугацаанд урд хөршийн эдийн засаг өсөх замдаа орж, коммунистууд эрх мэдлээ баталгаажуулж, БНХАУ дэлхийн улс орнуудын тэргүүн эгнээнд бичигдэх болсон гэж үздэг. Тухайлбал Бээжин 1997 онд Хонконгийн тайван замаар шилжүүлэн авч, 2001 онд Дэлхийн худалдааны байгууллагад элссэн билээ.
Эх сурвалж: ВВС