Цаг үеийн мэдээ

Зам тээврийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, төрийн байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсэг Өвөрхангай аймгийн Арвайхээр-Хүйтний хөндий чиглэлийн 57.56 км авто замын шинэчлэлийн явцад Азын хөгжлийн банк, гүйцэтгэгч “HКB international holding” ХХК, зөвлөх “ICT Sain consulting”ХХК-тай хамтран тус зам дээр ажиллалаа.

Замын үндсэн зорчих хэсгийн тэмдэг тэмдэглэгээг сайжруулах, хүйтний улиралд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зэрэг даалгаврыг гүйцэтгэгч компани тав хоногийн хугацаанд биелүүлвэл зорчих хэсгийг түр хэсэгчлэн хүлээж авахаар болов.

Тус замын шинэчлэлийн ажил 85.82%-ийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 2023 онд байнгын ашиглалтад хүлээж авах юм.