Цаг үеийн мэдээ

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Бумбат багийн ... хорооллын ..  дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11 сарын 30-ны өдрийн 06:18 цагт аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авсан. Алба хаагчдыг очиход иргэн И-ын 4 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн И /28 настай, эрэгтэй/-ын гар, хөлний хэсэг түлэгдсэн тул сумын Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.