IJF-гийн цуврал тэмцээнүүдээс хамгийн нэр хүндтэй Токиогийн "Их Дуулга" энэ амралтын өдрүүдэд (XII.03-04) болно. Тус тэмцээнд 63 орны 367 (эрэгтэй 216, эмэгтэй 151) жүдоч өрсөлдөх бөгөөд үүний дотор манай 13 жүдоч хүч үзнэ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Ариунболд, Б.Цогт-Очир, 66 кг-д ДАШТ-ий хүрэл хүрэл медальт Ё.Басхүү, Б.Нармандах, 73 кг-д "Токио-2020" олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, 81 кг-д Л.Сэргэлэн, -100 кг-д О.Хангал, +100 кг-д О.Цэцэнцэнгэл, Л.Энхболд, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Л.Сосорбарам, 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Л.Энхрийлэн, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д Э.Энхзул нар зодоглох юм.
Монголын жүдочдоос Токиогийн "Их Дуулга"-д хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг 2016 онд, гавьяат тамирчин Отгонбаатарын Ууганбаатар 2017 онд тус тус түрүүлж байв.