Цаг үеийн мэдээ

2022 оны 12 сарын 01-ний өдрийн өглөө Дархан сумын нутаг Тосгонд байрлах "Тэс Петролиум" ХХК-ийн Дархан салбар агуулахад 2000 тоннын багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн сав шатсан. Ээлж солилцох үеэр гурван хүн байсан бөгөөд тэднийг байх үед гал гарсан байна.

Нэг иргэнийг галаас гаргаад, эмнэлэгт хүргэсэн ч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан. Нөгөө хоёр иргэн олдохгүй байна. Амьд үлдсэн байх найдвар маш бага гэж мэдээллээ. 

Гал түймэр унтраах, аврах 22, 54, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 61 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна. 

Галын унтраахын тулд 3000 тонн хөөс шаардлагатай. Тиймээс нэг, хоёр аймгийн хүчин чадлаар унтраах боломжгүй. Тиймээс Улаанбаатар, Эрдэнэт зэрэг газраас техник болон гал унтраах багийнхан хөдөлжээ. 

Гал айл өрх рүү орох магадлал харьцангуй бага. Гэхдээ эрсдэлээс сэргийлж, ойролцоох айлуудыг нүүлгэн шилжүүлж байна.  

Шалтгаан одоогоор тодорхойгүй, мэргэжлийн байгууллагаас тодорхой болсны дараа мэдээлэх болно.

Эх сурвалж: DBS телевиз