Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 105 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. 

ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 47 нь нийслэлд, 58 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй "КОВИД-19"-ийн нийт тохиолдлын тоо 993.509 хүрэв.

Сүүлийн 24 цагт 110 хүн эдгэрсэн бол 1103 хүн эмнэлгийн болон гэрийн хяналтад эмчлүүлж байна.

Түүнчлэн "КОВИД-19"-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар  нийт 2135 хүн эндээд байна.