Цаг үеийн мэдээ

Коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгаа эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа: ""2022 оны 48 дугаар долоо хоног буюу арваннэгдүгээр сарын 23-наас арванхоёрдугаар сарын 4-ний хооронд 933 коронавируст халдвар шинээр бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад  хоёр дахин буурсан үзүүлэлт аж. Мөн коронавирусийн халдварын шалтгаантай нэг нас баралт бүртгэгдэж, улсын хэмжээнд нийт нас баралт 2,315 болсон" гэв.