Цаг үеийн мэдээ

Сүхбаатарын талбайд нүүрсний хулгайчдыг ил болгож, хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаал зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүйн дотоод хэргийн сайд нар жагсагчидтай уулзаж, нүүрсний хулгайг шалгах ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж байна. Энэхүү жагсаалд нярай хүүхэдтэй ээжүүд хүртэл оролцоод буй. Хүйтний эрч өдрөөс өдөрт чангарсаар байна. Энэ үеэр жагсагчдыг дэмжиж, халуун цай, чацаргана, аарц зэргээр бүлээцүүлж буй олон иргэд байна. Түүний нэг нь лам нар юм. Жагсагчдын халуун аарц, бүлээн сэтгэлээр дэмжиж байна. 

Таны сурталчилгаа