Цаг үеийн мэдээ

"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил төсөл"-ийн дунд хугацааны хэрэгжилтэд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайланг хэлэлцлээ. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монгол дахь Норвегийн тусдамжийн байгууллага, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил төсөл”-ийг Баян-Өлгий, Ховд аймагт 2020-2024 онд хэрэгжүүлж байна.

 

Төслийн дунд хугацааны хэрэгжилтэд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайланг хэлэлцэх хурлыг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймагт зохион байгууллаа.

Үнэлгээ хийсэн багийн зүгээс төслийг зорилго, зорилтынхоо хүрээнд гол хэрэгжүүлэгч, хамтрагч байгууллагуудын санаачлага, оролцоонд тулгуурлан төлөвлөсөн зорилго, зорилтын хүрээнд үр дүнтэй хэрэгжиж байгаа тухай дүгнэлтийг танилцуулав.

Тус хуралд төсөл хэрэгжүүлэгч талууд болон Баян-Өлгий, Ховд аймгуудын Засаг даргын Тамгын газар, төрийн бус байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн төлөөлөл, төслийн ажилтнууд оролцож, дунд хугацааны үнэлгээний зөвлөмжийн хүрээнд цаашид сайжруулах чиглэлээр санал солилцлоо.

Таны сурталчилгаа