Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 53 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. 

ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 24 нь нийслэлд, 29 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй "КОВИД-19"-ийн нийт тохиолдлын тоо 1.006.802 хүрэв.

Сүүлийн 24 цагт 73 хүн эдгэрсэн бол 642 хүн эмнэлгийн болон гэрийн хяналтад эмчлүүлж байна.

Түүнчлэн "КОВИД-19"-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар  нийт 2135 хүн эндээд байна.